Хоолны зохимжтой тохиргоо
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4
Хүн хоол тэжээлээр дамжуулан 60 гаруй төрлийн эрдэс бодисоор махбодио нөхөн хангасан байдаг. Эдгээрийн аль нэг нь илүүдэх юм уу, дутагдвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймээс хоол хүнсэнд байх үндсэн бодисууд нь хангалттай хэмжээ бүхий, хоорондоо тодорхой харьцаатай байх ёстой. Хүнсний түүхий эдийг үндсэн 3 бүлэгт хувааж болно.
А. Амьтны гаралтай хүнсний түүхий эд
- мах, сүү, загас, шувуу, далайн амьтан ба биет, өндөг...
Б. Ургамлын гаралтай хүнсний түүхий эд
- үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мөөг, самар, хүнсний зэрлэг ургамлууд
В. Зохиомлоор гарган авсан хүнсний түүхий эд амт, үнэр оруулагч, хөөлгөгч тогтворжуулагч... гэх мэт
Хүний өдөрт хэрэглэх хоол хүнсэнд байх уураг, өөх, тос, нүүрс усны хоорондох харьцаа нь 1:1:4 байвал зөв зохистой байж, бүрэн шимэгдэж боловсрох төдийгүй, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг юм шүү. Олон янзын нэр төрлийн хоол ундыг хэрэглэх дуршил нь хоол тэжээлийн шимэгдэн шингэх явц болоод тэжээллэг чанарыг нь сайжруулахад ихээхэн нөлөөтэй.
Хүнсний шимт, тэжээллэг чанарыг дээшлүүлэх хамгийн үр ашигтай зүйл бол түүнийг зөв зохистой хэрэглэх явдал юм. Үүний үндсэн гол шаардлага нь түүнийг тохируулан, өөрөөр хэлбэл организмын хэрэгцээ, зарцуулсан энергийн харьцаа тохирч байх явдал юм.
Хоол унд бол хүний үйл ажиллагаа, амьдралын хамгийн зохимжтой байдлыг хангаж, ингэснээрээ эрүү энх, өвчин зовлонгүй, урт удаан наслах, ажиллах чадварыг хангаж байдаг хүчин зүйл юм.
Зүй зохисгүй хооллох нь хүний ажиллах чадвар, хөдөлмөрийн үр дүн, ялангуяа уран бүтээл, оюуны чадавхид муугаар нөлөөлнө. Харин зүй зохистой хоол нь бие махбодын бодисын солилцооны зайлшгүй түвшинг хэвийн байлгаж эд эсийг бүтээх, эрчим хүч өгөх зэрэг шаардлагыг хангах зүйл мөн.
Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, аминдэм, ус болон амтлаг бодисын нйилбэр цогцолборыг хоол гэж нэрлэнэ.
Зүй зохистой хооллохын үндсэн хэсэг нь үөв хооллох, тэнцүүхэн хэмжээтэй хэрэглэх явдал юм. Бие махбодид дээд зэргийн ашигтайгаар нөлөөлөх, биологийн идэвхтэй бодисын тохирсон харьцааг бүрэн хангасан хоолыг тохирсон хоол гэнэ.
Эрхтэн махбодын дотор явагдаж буй олон төрлийн бодисын солилцоонд ус шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ялангуяа биеийн дотор явагдаж байгаа осмос, диффузи зэрэг биохимийн чухал ажиллагаанд оролцоно.
Зөв зохистой хооллох нь хүний эрүүл энх аж төрж, урт удаан наслах, бие галбир, зүс царай, гоо сайхан байдлаа удтал хадгалах, насан өндөр болтлоо чийрэг бие бялдартай байхын эх сурвалж нь болдог. Хүний биеп хоол, үнсээр дамжин орсон тамс, хүнсний ногоон дахь шимт бодисууд нь бие махбодын эд эсийн шинэчлэгдэх, нөхөн сэлбэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хоол унд бол хүний бие махбодид явагддаг бүхий л үйл ажиллагаанд байнга оролцож биеийн эсэргүүцлийг хэвийн байдалд байлган бие махбодын өсөлт хөгжилтийг хангах гол нөхцөл нь болдог. Ийм учраас хоол хүнсийг орон нутаг, ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан зөвөөр хэрэглэх нь хүмүүсийн эрүүл мэндийг бэхжүүлэн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна.
Хүнсний бүтээгдэхүүн нь бие махбодид явагддаг олон төрлийн бодисын солилцоонд оролцож, тэдгээрийн явцад нөлөөлөхөөс гадна зөвөөр тохируулан хэрэглэвэл биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж эрүүл энх, урт удаан наслах, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болдог.
Хоол боловсруулах замд хоолны найрлагын уураг, өөх тос, нүүрс ус нь ферментийн үйлчилгээ, усны тусламжтайгаар д явагдана.
Ус их хэрэглэхэд бие явагдаж байгаа бодисын солилцоог хүчтэй болгодог ч хэтэрхий ихээр хэрэглэвэл эс эдийн найрлагын уураг задрах тул азотот бодисын хасах тэнцүүр болно.
Ам их цангалаа ч гэсэн шингэн зүйлийг төдий чинээ их хэрэглэж болохгүй. Тэгвэл бөөр зүрхний үйл ажиллагаанд илүү нэмэлт ажиллагаа өгдөг. Нөгөө талаар хүн хэчнээн их шингэн хэрэглэнэ, хөлс төдий чинээ их гарч, эрдэс бодис аминдэм зэрэг ашигтай зүйлүүдийг урсган зайлуулдаг байна.
Бие махбодын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах шимт бодисуудын хэмжээ чанар бүрэн хангагдсан нөхцөлд бие махбодын өсөлт хөгжилт, үйл ажиллагаа хэвийн байдлаар явагдана. Иймээс хэн боловч хоолны найрлаганд байгаа шимт бодисуудын хэмжээ чанарыг зөв тохируулах нь зохистой хооллохын үндсэн зарчим болдог.
Хоолны ашигтай зөв зохистой байхыг хангах нэг үндэс нь долоо хоногийн оллны орцод аль болох олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулах явдал юм. Олон төрлийн хоол нь зөвхөн амтлаг чанарын хувьд тухайн цаг хугацаанд, хэрэглэгчийн организмийн хэрэгцээнд шаардлагатай ашигтай, тоо хэмжээ холбоо бүхий бодисоор нөхөн хангах ашиглах боломжийг олгодог юм.
Байгалийн жинхэнэ бүрэлдэхүүн бүхэн өвөрмөц чанартай бөгөөд өөр бодисоор орлуулшгүй учир хоол унднаас хасагдахад тухайн бодис дутагдана.
Хүнсний бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд бусад зохиомлоор орлуулагч бодисоор сольшгүй юм.
Хоол хүнснээс аль нэг бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хасахад организмд үүсэх хор холбогдол ихтэй юм. Амьдралаас харахад зөвхөн эрүүл хүмүүс биш өвчтэй хүмүүс ч гэсэн тохирсон хоолыг хэрэглэх нь амьдрах нөхцлийг хангах төдийгүй организмын дархлааг бий болгоход ихээхэн ач тустай.
Организмын өндөр идэвхжлийг сэргээдэг хүнсний зарим бүтээгдэхүүнийг илүүдэл хэмжээгээр хэрэглэхэд шингэц муутай байдаг бөгөөдийм бүтээгдэхүүний тоонд өндөг, сахар зэрэг зүйлүүд орно.
Амьтны өөхөнд холестерин их байх тул настай хүмүүсийн судасны хана өөхжин хатуурахад улам дөхөм үзүүлдэг. Харин С аминдэм судасны ханын нэвчилтийг тохируулан өөхжилтийг багасгана.
Их аагтай цай, кофе, ус мэтийг хэт их уувал зүрх судасны ажиллагааг хүндрүүлнэ. Ийм ч учраас анагаах ухааны 4 үндэс номд: “...Идээ ундааг сайхан эдэлбээс биеийг амьдруулах бөгөөд илүү дутуу хэрэглэж буруудваас өвчин үүсгэж даруй амийг ч хөнөөнө. Тиймийн тул идээ ундааг тохируулж хэрэглэхийг эрхэмлэ” гэжээ.